“Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Монголиан порт групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар “Монголиан порт групп” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилж, төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг даалгалаа.
May be an image of 4 people, people studying, table and text
 Дунзянь тээвэр логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.May be an image of 3 people and text
 “Монголын төмөр зам” ТӨХК нь Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулах Засгийн газрын 152 дугаар тогтоолоор “Монголиан порт групп” ХХК-ийг байгуулсан.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу