“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнөөдөр /2023.10.13/ Үндэсний мод тарих өдрийг угтаж Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрших “Тэрбум мод төсөл”-ийн талбайд 600 ш хайлаас модны суулгацыг тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас “Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотын Бумбатын булаг, Ар гүнт, Өлзийт хороололд жил бүрийн тав, аравдугаар саруудад мод тарихын зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд 4000 гаруй мод тарьж усалгаа, арчилгааг тогтмол хийж байна.