Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон билээ. Эхний ээлжинд тус санд 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6,092 хуулийн этгээдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан.

Энэ мэдээллээс харахад, 2012 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хөдөө аж, ахуйг дэмжих санд олгосон 267 сая 715 мянган төгрөгийг Авлигатай тэмцэх газар зээлжээ. Гэвч одоог хүртэл зээлээ төлөөгүй буюу төлөгдөөгүй зээлийн жагсаалтад бичигдэж байна.

Сануулахад, 2011-2016 оны хугацаанд АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссараар Н.Ганболд ажиллаж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу