“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ сарын 03-ны өдөр Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг амжилттай зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-д “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан.