Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах цуврал тэмцээний хуваарийг танилцуулав.

Ирэх оны хамгийн эхний тэмцээн хоёрдугаар сарын 1, 2-нд Францын Парис хотод болох “Их дуулга” юм. Тэгвэл ДАШТ-ийг зургаадугаар сарын 13-20-нд Унгарын Будапешт хотод зохион байгуулахаар болжээ.

Харин энэ тэмцээнээс нэг сарын дараа буюу долоодугаар сарын 25-27-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Их дуулга”-ын цуврал тэмцээн болох хуваарьтай байна.

2025 онд олон улсын жүдо бөхийн холбооноос “Их дуулга” ангиллын 10 тэмцээн зохион байгуулахаар баталжээ. Тус ангиллын тэмцээнүүдийн хуваарийг танилцуулъя.

Хоёрдугаар сарын 1, 2-нд  Парисын “Их дуулга”

Хоёрдугаар сарын 14-16-нд Бакугийн “Их дуулга”

Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд Ташкентын “Их дуулга”

Гуравдугаар сарын 21-23-нд Тбилисийн “Их дуулга”

Гуравдугаар сард Анталиягийн “Их дуулга”

Тавдугаар сарын 02-04-нд Душанбегийн “Их дуулга”

Тавдугаар сарын 09-11-нд Астанагийн “Их дуулга”

Долоодугаар сарын 25-27-нд Улаанбаатарын “Их дуулга”

Аравдугаар сарын 17-19-нд Абу Дабигийн “Их дуулга”

Арванхоёрдугаар сарын 06-07-нд Токиогийн “Их дуулга”

Дашрамд дурдахад, 2024 он дуусахаас өмнө “Их дуулга” ангиллын гурав, олон улсын нээлттэй найман тэмцээн болох хуваарьтай. Мөн Европын клубуудын аварга шалгаруулах тэмцээн болно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу