Орхон аймгийн хөгжлийг хурдасгах “Эрдэнэт Шинэ Илгээлт” төслийн хүрээнд 12 төсөл хэрэгжүүлнэ. Үүний зургааг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, үлдсэн зургааг нь Орхон аймгийн ЗДТГ хэрэгжүүлэх юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт машин” цогцолбор төсөл, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах төсөл, Хаягдлын шинэ сан байгуулах зэрэг зургаан  төсөл юм.

Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк  байгуулах төсөл- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл технологийн паркийг байгуулахаар тусгасан. 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, өнөөдрийн байдлаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” төсөл- Тус үйлдвэр байгуулагдсанаар 60-80 тн зэсийг бүрэн боловсруулж, нийтдээ 853 ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрийн туршилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.  

Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-“Эрдэнэт машин” цогцолбор төсөл- Үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэн Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг барина. Үйдвэр ашиглалтад орсноор 1113 хүнийг ажлын байр бий болно. Төслийн бүтээн байгуулалтын хэрэгжих хугацаа 2024-2028 он. 

Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор” хотхон байгуулах төсөл-Эрдэнэт хотын ШУТИС-ийг түшиглэн 5000 оюутны цогцолбор хотхон барихаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр ээлжийн барилга 2025-2028 онд, хоёрдугаар ээлжийн барилга  2029-2031 онд ашиглалтад орно. 

Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах төсөл хэрэгжүүлэх төсөл- Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ойролцоогоор 182 сая тонн исэлдлийн  зэрэг өндөртэй хүдрийн 12 овоолго үүссэн. Эдгээрээс 480 мянган тонн зэс, 16500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсын экспортолсон зэсийн 80 хувийг ашиглагдахгүй үйлдсэн овоолгоос гаргаж авсан катодын зэс эзэлдэг гэх судалгаа бий. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагатай хамтран үр ашигтай төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. 

Хаягдлын шинэ сан байгуулах төсөл-  Баяжуулах үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, үйл ажиллагаанаас гарч буй хаягдлыг аюулгүй хадгалах хүрээнд Хаягдлын шинэ сан байгуулах, хаягдлыг өтгөрүүлэх технологийг төслийн хүрээнд нэвтрүүлнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу