“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компанийн Глобал бизнес хариуцсан захирал Юүнь Хаг-Сеон, БНСУ-ын Зүүн хойд Азийн форумын Ерөнхийлөгч Ким Сан-Гюүнь тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2024.05.14/ хүлээн авч уулзлаа.May be an image of 4 people and text
 Энэ үеэр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны суурилуулалт, ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж санал солилцов.
May be an image of 8 people and text
 Ташрамд дурдахад “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системд Олон улсын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны стандартын SIL4 түвшиний шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу