May be an image of 3 people and textМонгол Улсын тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр бүхий ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар энэ өдөр Төрийн дээд одонгоор шагнууллаа.May be an image of 4 people, flower and text
Тухайлбал “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн мэргэжилтэн Зэвгээгийн Мягмарсүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Төмөртэй өртөө”-ний Дохиолол холбооны хэсгийн Ахлах механик Лувсандагвын Баасансэрээтэрийг “Алтан гадас одон”-гоор тус тус шагналаа.

May be an image of 2 people and text

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу