Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2024 оны наймдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж, харин шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ  0.1 хувиар тус тус буурчээ.

2024 оны наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны наймдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.87 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.57 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Мөн сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.8 хувь (620.5 мянгантөгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 1.3 хувь (48.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 27.0 хувь (970.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 7.1 хувь (290.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байгаа ажээ.

May be a graphic of text

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу