Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн (2024.09.18) хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар,

  • Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар,
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар,
  • Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар,
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
  • Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй Засаг арга хэмжээний явц,
  • Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар,
  • Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зэрэг 29 асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу