Иргэн О.Осоржамааг бусдад хутгалуулсны улмаас нас барсан гэх мэдээлэл цахим орчин тархаад буй. 

Түүний хутгалуулсан нь үнэн ч нас барсан гэдэг нь худал болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 21 цагийн үед  “Автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Дуудлагын дагуу шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалагдсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж эхэлсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу