“Форум-Ази, ХЭХТ”-өөс “Уул уурхайн үйл ажиллагаа малчдын эрүүл мэнд, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж буй” талаарх тайлан судалгааг өнөөдөр (2023.04.10) танилцууллаа. Энэхүү тайлангийн үеэр “Бадрах Энержи” компанийн байгаль орчин, орон нутгийн харилцаа хариуцсан  захирал н.Энхжаргал дараах тодруулгыг өглөө.

-Аливаа салбар үүсч хөгжөөд хөгжлийнхөө тодорхой түвшинд очих хүртэл сөрөг болон эерэг нөлөө их байдаг. Бид аль болох сөрөг нөлөөг бууруулж засаж залруулж ажиллахыг хичээдэг. Монгол улс энэ тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллааж байгаа гэж бодож байнга. Бид аль болох иргэдэд ил тод мэдээллээ өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийг баримтлаж ажилладаг. Хүний эрхийн асуудлаар өнөөдөр уулзалт зохион байгуулж, судалгааны дүн танилцуулж байна. Гэвч энэ судалгаа дутуу дулимаг санагдлаа. Яг судалгаанд хэдэн хүн хамрагдсан, нөлөөллийн бүсээ яаж тодорхойлсон, арга зүй нь ямар гэх зэрэг нь тодорхойгүй байлаа. Гэхдээ судалгааг бол хүндэтгэж байна, харин судалгаанаас гарах зөвлөмж тодорхой ойлголмжтой байх ёстой. Тухайн компани руу дайрч, довтолж буруу мэдээлэл түгээх биш, бодит үнэн зөв байдал байх ёстой гэж үзэж байна.

Дэлхийн Уран олборлолтын 50 гаруй жил хэрэглэж буй технологиор ажилладаг. Овоолго шороо үүсгэж, том оврын ачаа өдөр шөнөгүй явж буй хэрэг биш. Энэхүү судалгаанд ч мөн маш их дутуу дулимаг, буруу мэдээлэл байна. Зогсох хэмжээнд ирсэн, хортой нөлөөлөл үүсээд байсан бол бид хууль зөрчөөд ажиллаад байхгүй байсан. Өнөөдөр хүн, мал хордох байсан бол манай ажилчид хамгийн түрүүнд хордох байсан. бид шар нунтаг 10.4 тонн уран гаргаад аюулгүй хадгалаж байна. Савлагаанаас эхлээд үйлдвэрийн бүх шатанд ажиллаж байгаа ажилчидад сөрөг нөлөөлөл үүсээгүй байна. Мөн манайхыг ундны усыг бохирдуулсан юм шиг ярьдаг. Говийн усны чанарын асуудал яригддаг. Хэд хэдэн удаагын ажлын хэсэг ажиллаад үйлдвэрийн ажиллагаанаас болоогүй гэдэг дүгнэлт гарсан. Энэ нь байгаль, геологийн тогтоцоосоо говийн усны чанар ийм байна аа гэдэг дүгнэлтүүд гарсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулахдаа иргэдтэй ярилцаагүй гэж тайланд орсон байна. Энэ бол ноцтой асуудал. Бид 2015-2016 онд анх эхэлж байхдаа тухайн бүсийн хоёр багын иргэдтэй уулзалт хийж байсан. Сүүлд ч мөн Аргалант баг дээр хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд тодотгол хийж байсан юм. Энэ бол худал мэдээлэл” 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу