Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 16-22-ны хооронд дараах таван байршилд нийт 5.3 км авто зам шинэчлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал,

  • Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус авто замыг есдүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  • Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг есүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд” плаза хүртэлх замыг 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу