Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны 2 дугаар улирлын байдлаар иргэдийн сарын дундаж цалин 2.464.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 574.8 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 181.2 мянган төгрөгөөр нэмэгджээ. 

ТОДРУУЛБАЛ, эмэгтэй 2.200.0 мянган төгрөг, эрэгтэй 2.716.7 төгрөг болсон байна.

Үүнээс:

  • 550,000 хүртэл төгрөгийн цалин авч байгаа ажиллагчид 19,193 /2.5%/
  • 550,000-700,000 мянган төгрөгийн цалин авч байгаа 72,301, /9.3%/
  • 700,001-900,000 төгрөгийн цалинтай 35,921, /4.6%/
  • 900,001-1,100,000 төгрөгийн цалинтай 49,174, /6.3%/
  • 1,100,001-1,300,000 төгрөгийн цалинтай 38,296 /4.9%/
  • 1,300,001-1,500,000 төгрөгийн цалинтай 52,435 /6.8%/
  • 1,500,001-2,000,000 төгрөгийн цалинтай 114,636 /14.8%/
  • 2,000,001-2,500,000 төгрөгийн цалинтай 116,432 /15.0%/
  • 2,500,001-3,000,000 төгрөгийн цалинтай 90,250 /11.6%/
  • 3,000,001-3,500,000 төгрөгийн цалинтай 56,333 /7.3%/
  • 3,500,001-ээс дээш төгрөгийн цалинтай 130,755 /16.9%/ ажиллагчид байна. 

Үүнээс харахад 550,000 хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн бага хувийг эзэлж байгаа бол 3,500,001-ээс дээш төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их хувийг эзэлж байна. 

Энэхүү цалингийн дунджийг тооцохдоо Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 775.7 мянган ажиллагсдын цалинд үндэслэн гаргажээ.

Тухайлбал, уул уурхайн салбарт ажиллагсдын сарын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 456 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 289.7 сая төгрөгөөр нэмэгджээ.

Мөн нийт даатгуулагчийн дотор 3.5 сая  төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь 16.9 хувь бол 550 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн эзлэх хувь 2.5 хувь байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.7 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 276,2 мянган төгрөгөөр их байна. Харин бусад байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин улсын дунджаас 31.2 мянган төгрөгөөр бага аж. Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 883.6  мянган төгрөгөөр нэмэгджээ.

Б.САРУУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу