Дорноговь аймаг, Улаанбадрах сумын Баянбогд багийн “Элсэн далай” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь өнгөрөгч есдүгээр сарын 8-ны 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний 15:00 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулжээ. Эцэст нь ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу