Есдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

09:30 ЦАГТ: 

АХБ-наас зохион байгуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн өдөрлөгийг Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.

11:00 ЦАГТ: 

Монголд анх удаа болж буй “Wellbeing” Эрүүл амьдралын экспо-гийн хэвлэлийн бага хурал Спортын төв ордны 303 тоотод болно. Утас: 9535-5025

ХЭҮК-ын хурлын танхимд Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол хяналт шалгалтын дарга Г.Ууганбаатар нар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн Комиссын Зөвлөмж болон ОБЕГ-т хүргүүлсэн шаардлагыг танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:30 ЦАГТ:

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д: Гэр хороолол хөгжлийн намаас Орон нутгийн сонгуультай холбогдуулан гэр хорооллын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 ЦАГТ:

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д: УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлэх болсон талаар Монголын хүний төлөө намаас мэдээлэл хийнэ.

14:00 ЦАГТ:

“Big Show”-ны зохион байгуулагч, уран бүтээлчид Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:80182811

-НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Ногоон технологи-2024” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн Улаанбаатар хотын нийтийн номын санд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.

-“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш болно. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу