Намрын улирал цонхны цаана иржээ. Сэрүүхэн урт, удаан өдрүүдийг туулахад сонирхолтой кино, драм, ном бидэнд хань болдог билээ. Энэ удаад бид есдүгээр сард дэлхий дахинд нээлтээ хийсэн сонирхолтой таван киног танилцуулж байна. 
Эдгээр нь есдүгээр сард нээлтээ хийсэн сонирхолтой цувралын үргэлжлэл, шинжлэх ухааны зөгнөлт болон сэтгэл хөдөлгөм драмын төрлүүдээс бүрдсэн томоохон кинонуудын зөвхөн нэг хэсэг юм.
  1. “Beetlejuice Beetlejuice” (2024 оны 9-р сарын 6)
The Beetlejuice Beetlejuice cast and where you've seen them before |  Glamour UK
“Beetlejuice Beetlejuice” бол Тим Бёртоны 1988 онд гарсан алдарт Beetlejuice киноны хүлээлт өндөртэй үргэлжлэл юм. Энэ удаад жүжигчин Майкл Китон дахин Beetlejuice хэмээх хачирхалтай дүрд тоглосон бол Вайнона Райдер (Лидия Дийц) болон Кэтрин О’Хара нар мөн эргэн иржээ. Шинээр жүжигчид Женна Ортега, Виллем Дафо нар багтсан нь кинонд шинэ өнгө төрх оруулсан байна.
Тим Бёртоны найруулсан энэхүү кино нь хачирхалтай инээдмийн, сүнстэй ертөнцөд үйл явдал өрнөх бөгөөд Beetlejuice-ийн учруулсан үймээн самуун, инээдэмтэй дүр төрхийг харуулдаг.
2. “Transformers One” (2024 оны 9-р сарын 20)
Transformers One' Box Office: Animated Film Aims for $35 Million Debut
“Transformers One” (2024) бол Трансформерс киноны франчайзын анхны анимейшн кино бөгөөд Оптимус Прайм болон Мегатрон нарын гарал үүслийг, тэдний харилцаа хэрхэн дайсагналд хүрснийг өгүүлдэг байна. Кибертрон гариг дээрх үйл явдлыг харуулсан энэ кино нь тэдний нөхөрлөл хэрхэн дайснуудын түүх болсон тухай өгүүлснээр адал явдал өрнөнө.
Энэхүү кинонд Крис Хемсворт (Оптимус Прайм), Скарлетт Йоханссон (Элита), Брайн Тайри Хенри (Мегатрон) зэрэг алдартай жүжигчид дуу оруулсан байна. 
3. “Megalopolis” (2024 оны 9-р сарын 27)
Francis Ford Coppola's 'Megalopolis': An Exclusive First Look at the  Director's Retro-Futurist Epic | Vanity Fair
“Megalopolis” (2024) нь найруулагч Фрэнсис Форд Копполагийн ээлжит шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм. Энэ кино нь эртний Ромын уналт болон Америкийн ирээдүйн хувь заяаг харьцуулсан агуу бүтээл хэмээн үнэлэгдэж байна.
Адам Драйвер архитекторын дүрд тоглож, байгалийн сүйрэл болсон хотыг утопи хэв маягаар дахин сэргээн босгохыг оролддог тухай өгүүлнэ.
4. “The Wild Robot” (2024 оны 9-р сарын 27)
Lupita Nyong'o-Voiced 'The Wild Robot' Shifts September Release Date“The Wild Robot” (2024) бол алдартай хүүхдийн номоос сэдэвлэсэн анимейшн кино юм. Энэ кино нь робот нэгэн эзгүй арал дээр амьд үлдэхийг суралцаж, тэмцэж буй тухай өгүүлнэ. Энэхүү гайхамшигт адал явдалт кинонд робот Роз дүрийг Лупита Ньонг’о, харин бусад дүрүүдэд Педро Паскаль зэрэг алдартай жүжигчид дуу оруулсан байна.
5. “Speak No Evil” (2024 оны 9-р сарын 13)
Speak No Evil - Universal Pictures Canada“Speak No Evil” (2024) нь сэтгэл зүйн трейлэр кино бөгөөд нэгэн гэр бүлийн аз жаргалтай амралт хэрхэн аймшигт хар дарсан зүүд болж хувирч буйг харуулдаг.
Кинонд хоёр гэр бүл амралтын газар амрах үеэр тэдний хоорондын харилцаа аажмаар эвдэрч, эвгүй, хүнд нөхцөл байдалд ордог. Бусадтай итгэлцэлгүй харилцах, сэтгэл зүйн дарамттай нөхцөл байдлуудыг гаргаж өгсөн энэхүү бүтээл нь үзэгчдийн сэтгэл санааны хувьд хүчтэй өдөөдөг хэмээн кино шүүмжлэгчид үнэлээд байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу