Өнөө өглөөний /2024.09.19/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байна. 

Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтжээ.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-17.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Чандманьд 17.0 мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 11.0 мм, Есөнзүйлд 9.0 мм, Хэнтийн Дадалд 10.0 мм, Баян-Адаргад 9.2 мм, бусад нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+7 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутгаар +8…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+31 градус, бусад нутгаар +16…+24 градус дулаан байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан хоножээ.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар түр зур секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0-1.0 мм бороо орсон байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өчигдөр өдөр +16…+19 градус дулаан, өнгөрсөн шөнө 0 градус хоножээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу