Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн (2023.04.10) шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм.

Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар: “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобуснууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобуснууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу