“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй А хүнд бэртсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ тухай мэдээлэл өнгөрөгч есдүгээр сарын 11-ний 10:25-д ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэх мэдээллийг өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу