МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа өнгөрөгч тавдугаар сард хийж, ялалт байгуулсан билээ. 

Тодруулбал, тэр Флоридад “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд  Пуэрто-Рико улсын боксчин Альберто Меркадотой тулалдаж, ялсан юм. 

Бүх тулаандаа ялалт байгуулж, нэг ч ялагдалгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж яваа Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа ирэх аравдугаар сард хийхээр байна. 

Түүний 11 дэх тулаан ирэх сарын 9-нд болохоор товлогджээ. Тэрбээр Бүгд Найрамдах Доминикан Улсын тамирчин Frency Fortunato-тай тулалдах аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу