Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах аж.

Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хороо, Нарны замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаана. Тодруулбал, Нарны замын урд урсгалыг 2024 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд, хойд урсгалыг 2024 оны есдүгээр сарын 22-ны 06:00 цагаас есдүгээр сарын 23-ны 06:00 цагийн хооронд хаах тул нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17А “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам /их тойрог/”

Ч:17Б “Баруун 4 зам- Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу /их тойрог/”

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу