УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт шалгагдаж байхдаа сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулсан сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдээлэл байгаа юм. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Д.Бат-Эрдэнэ нь наймдугаар сарын 26-нд алга болсон тул шүүхээс цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлахыг даалгасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сураггүй болсон иргэдийн жагсаалтад оруулан хайж эхэлсэн” гэх мэдээллийг өглөө. 

Х.ТҮШИГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: 

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт шалгагдаж байхдаа сураггүй алга болжээ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу