ЦЕГ-аас цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан дараах анхааруулгыг хүргэж байна.
“2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Төв аймгийн Баянчандмань сум, Говьсүмбэр чиглэлийн, Өндөр дов пост, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр цас орж, зарим хэсгээр цасан шуургатай байна. Хаагдсан зам даваа байхгүй.”
“Дархан-Уул, Булган, Говьсүмбэр, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг бага зэргийн хүйтэн салхитай, шороон шуургатай байна.
Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий, Говт-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Орхон аймаг Багануур дүүрэг цаг агаар тогтуун мөн хаагдсан, зорчих боломжгүй, гулгаа үүссэн зам даваа байхгүй байна” гэжээ. Малчид, ард иргэдийг сонор сэрэмжээ бууруулахгүй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу