Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2024”-ыг танилцууллаа.

Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн гурван бүлгийн мэдээллийг ашигладаг. Үүнд,

Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо

Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар

Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness): Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал

Эдгээр үндсэн гурван бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг.

Судалгааны үр дүн:

2024 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол Сингапур өнгөрсөн жилээс зургаан байр урагшилж хоёрт, Люксембург нэг эрэмбээр ухарч гуравт, Швед мөн зургаан байр дээшилж дөрөвт, Дани тавд, Исланд зургаад, Норвег долоод эрэмбэлэгдлээ. Үүнээс гадна Австрали дөрвөн байр ахиж 14-т, АНУ зургаан байраар ухарч 21-д, БНХАУ гурван байр ахиж 38-д, Япон 43-рт эрэмбэлэгджээ. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (65), Бразил (66), Монгол (67) тус, тус эрэмбэлэгдэж сүүл мушгижээ.

Монгол Улс авьяас ур чадварын үнэлгээгээр 67 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байна

МОНГОЛ УЛС: АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ 67 (УЛСААС)

Монгол Улсын ерөнхий үнэлгээ 26.47 оноотойгоор 67 улсаас 67-д эрэмбэлэгдэж сүүл мушгисан. Энэ нь өнгөрсөн оноос 3.29 оноогоор нэмэгдсэн ч гурван эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61-рт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67-рт буюу өнгөрсөн жилээс гурван байр ухарсан, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилээс хоёр байраар ухарсан үзүүлэлт юм.

Монгол Улс авьяас ур чадварын үнэлгээгээр 67 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэж байна

Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар 66 дугаарт, санхүүгийн ур чадвар 64 дүгээрт, менежерүүдийн ур чадвар, олон улсын туршлага 66 дугаарт, их сургуулийн боловсрол 64 дүгээрт гэх мэт үзүүлэлтүүд хойгуур эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.

Онцлох:

Хиймэл оюун (AI) хөгжихийн хэрээр хүний ​​чадавхийг нэмэгдүүлэх, хүний ​​хөдөлмөрийг орлох хэрэгсэл болох давхар үүрэг нь авьяас чадварын өрсөлдөх чадварын талаарх хэлэлцүүлгийг улам бүр гүнзгийрүүлэх болно.

Хиймэл оюуны эрин үеийн авьяас чадварын өрсөлдөх чадвар нь улам бүр автоматжсан ертөнцөд амжилтад хүрэхэд шаардагдах ур чадварыг ажилчдад эзэмшүүлэхийн тулд боловсролын систем, корпорацийн сургалтын хөтөлбөрийг дахин нягталж үзэхийг шаарддаг.

Хиймэл оюуныг нэвтрүүлэх нь хүний ​​хөдөлмөрийг орлох магадлалтай байгаа нь гадуурхалтыг нэмэгдүүлж магадгүй бөгөөд энэ нь зарим эдийн засагт аль хэдийнэ өсөн нэмэгдэж буй ялгаварлан гадуурхалтыг улам бүр дордуулж болзошгүй юм.

Холбогдох өгөгдлийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь хүний ​​хөдөлмөрийг орлох хиймэл оюуны үр дагаврын талаар нарийвчилсан судалгаа хийх боломжгүй болгож байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу