Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ны барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.04.10/ боллоо. Энэхүү барилга нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, баригдах аж.

Шинэ түр хамгаалах байр нь ОУ-ын жишиг стандарт, Монгол Улсын MN60:40 2019 стандартыг хангасан юм. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, өндөр настан харгалзахгүй хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Мөн сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээ, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, амьдрах ухааны дадлага, сургалтын танхим, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх болон хүүхдийн тоглоомын өрөө, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө тасалгаатай  байх юм. Монгол Улсын хэмжээнд шинэ загвар болохуйц барилгын тохижилттой гэдгийг ажлын албанаас шав тавих ажиллагааны үеэр хэлсэн юм.

Шав тавих ёслолын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу