Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсад болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
  Улаанбаатарт:
Есдүгээр сарын 23-нд: “Монгол, хятадын найрамдлын 7 хоног, “БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхмд нээнэ.
Есдүгээр сарын 23-нд: Сонирхогчдын боксын дэлхийн цомын төлөөх тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.
Есдүгээр сарын 23-29-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл -2024” нэгдсэн үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
9 дүгээр сарын 24-нд: “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
Есдүгээр сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
Есдүгээр сарын 25-нд: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
Есдүгээр сарын 26-нд: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.
“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн  үргэлжилж байна.
Улаанбаатар хотод зохион байгуулж буй Снукер биллиардын сонирхогчдын 6 улааны ДАШТ үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу