Архангай аймаг, Цэцэрлэг сум. Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ Тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живжээ.

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний 21:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу