БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан марафон гүйлтийн тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа алтан медаль хүртлээ.

Тодруулбал, гурван олимпод уралдсан, Монгол Улсын шилдэг эмэгтэй гүйгчдийн нэг, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медалиар энгэрээ мялаасан байна.

Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаарт барианд орсноор дэлхийн зургаан марафоны нэг “Бостон” марафонд уралдах эрхээ авчээ.

Сануулахад, “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд уралдсан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу