Авто замын түгжрэлтэй үеэр дүрэм зөрчиж, явган хүний зам дээгүүр зорчсон жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд ****УЕН дугаартай автомашины жолооч явган хүний зам дээгүүр зорчиж буй бичлэг цахим орчинд тархсан. Уг бичлэгт гарч буй жолоочийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2-т заасны дагуу 20,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. 

                                         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу