“SHINOBU AMRAA” буюу Ц.Амарбаясгалан бол Монголын төдийгүй Азийн шилдэг кикбокс болон муай-тай боксын тамирчдын нэг билээ. Тэрбээр Японд тулааныхаа замналыг эхлүүлж байхдаа “Shinobu” хочийг авсан бөгөөд “хар салхи” хэмээн нэрлэгддэг. Түүний Ази тив, дэлхийн олон оронд байгуулсан тулааны ялалт болон тууштай, дайчин зан чанар нь ийнхүү нэрлэгдэхэд хүргэсэн гэдэг.
Ц.Амарбаясгалан: Одоо би 83 дахь тулаанаа хийх гэж байна
Нэгэн цагт арлын японы тулааны талбарт үнэхээр л хар салхи мэт сандаргаж явсан тэрбээр хэсэг хугацаанд завсарласны дараа тулааны талбартаа эргэн ирж буйгаа мэдэгджээ. 
Энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Би удаан завсарласны дараа тулаан, кикбоксын ертөнцөд эргэн ирж байна. Өмнө нь кикбоксын дэлхийн аварга, муай-тай боксын дэлхийн аварга зэрэг хамгийн өндөр түвшний тэмцээнийг туулж, туршлага хуримтлуулсан. Харин одоо би хүрсэн амжилтаа улам ахиулахад бэлэн байна. 
Энэ удаа сахилга бат, тэсвэр хатуужил, амжилтыг тасралтгүй эрэлхийлэх болно. Удахгүй болох сорилт тулаан, ялалтыг минь хүлээн авч, эргэн ирэлтэд хамт байгаарай” хэмээн бичжээ.

Түүний ийнхүү бичсэнээс харахад тэрбээр тулааны талбарт тамирчны хувиар болон дасгалжуулагчийн хувиар эргэн ирж буй бололтой. Мөн тэрбээр өөрийн цахим хуудастаа Дубайд бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байгаа зураг, бичлэгээ ч байршуулах болсон.

May be an image of 4 people and text

May be an image of 10 people, beard, people practicing yoga and activewearMay be an image of 1 person and textТэрбээр 2001 оноос мэргэжлийн тулааны спортод хөл тавьж, каратэгээс эхлэн кикбокс, муай-тайгаар дагнан тив дэлхийд нэрээ гаргахын сацуу Монголын анхны кикбоксын холбоог байгуулсан юм.  Мөн жил бүр “Imperial” “Shinobu Fight” нэртэй олон улсын тулааны тэмцээнийг зохион байгуулж, Монголын залуу тамирчдыг олон улсад танигдахад хувь нэмэр оруулсаар ирсэн.  Ийнхүү нэгэн цагт монголчуудын цөсийг хөөргөж, галыг бадрааж байсан Ази тив, Дэлхийн аварга, домогт “Хар салхи” маань эргэн ирэх нь ээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу