Есдүгээр сарын 24-ний Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:30 ЦАГТ:

“Батлан хамгаалахын сэргэлт” удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 8510-0098

10:00 ЦАГТ:

-Яармагийн Хангарди ордонд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээнэ. 

-Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс  “Эрүүл Мэндийн Хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу?” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд болно.

11:00 ЦАГТ:

Боловсролын сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарт Шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос шаардлага хүргүүлж, тэмцлийн шатанд шилжиж буй талаар мэдэгдэл хүргүүлнэ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр 4 давхарт хурлын танхимд

11:30 ЦАГТ

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Одонтой, цалинтай /50к/ ээжүүдийн мөнгийг нэмэхийг шаардаж Аавуудын төлөөллөөс хэвлэлийн бага хурал зарлажээ.

12:00 ЦАГТ:

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс  “Эрүүл Мэндийн Хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу?” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд болно.

13:00 ЦАГТ

“Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих” зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаарх бодлогын хэлэлцүүлэг болно. Боловсролын сайд, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцохоос гадна хүүхдүүд хэлэлцүүлэг хийсэн үр дүнгээсээ хуваалцана. “Туушин” зочид буудлын “Сүлд” танхим /4 давхар/. Утас: 89755575

15:00 ЦАГТ:

-Блю Скай Эмералд танхимд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ”, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулах арга хэмжээ зохион байгуулна. Утас: 91399149 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу