Өчигдөр буюу есдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллага гал түймэртэй холбоотой 10 дуудлагаар очиж, ажиллажээ.  

Тодруулбал, 

– Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороонд шинээр баригдаж байгаа барилгаас гал гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:04 цагт очиход баригдаж байгаа барилгын гадна хураалттай хөөсөнцөр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

– Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:18 цагт очиход 5х3 метрийн хэмжээтэй модны агуулах шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

– Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Цагаанбулаг багт шинээр баригдаж байсан спорт заал шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:03 цагт очиход иргэн М-ийн 19х29 метрийн хэмжээтэй спорт заалны зориулалттай барилга шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

– Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Дондогийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 55 км, сумын төвөөс зүүн зүгт 75 км/-т дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 11:18 цагт очиход иргэн Т-ийн дэлгүүр, цайны газрын зориулалтаар ашигладаг 10х12 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байсныг 11:40 цагт тархалтыг зогсоож, 1 цаг 22 минут ажиллаж унтраасан.

– Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Их булан багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:25 цагт очиход иргэн Х-ын хашаанд 150 боодол хураалттай өвс шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороонд эзэнгүй айлын хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан  20:18 цагт очиход эзэнгүй задгай хашаанд хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:24 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хорооны Эмээлтийн 384 дүгээр гарамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 21:16 цагт очиход иргэн О-ийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. 

– Орхон аймаг, Баян-Өндөр сум. Хүрэнбулаг багт айлд дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:01 цагт очиход иргэн М-ийн 18 м.кв 1 өрөө байранд ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай шингэрүүлсэн шатдаг хий халсны улмаас дэлбэрэлт үүсэж 3 цонх хагарсан байсныг шалгаад буцсан.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу