Налайх дүүрэг 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан аж.

Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу