Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн авто замын нөхөн сэргээх, шинээр хучих ажил хийгдэж байна. Энэ хүрээнд ХУД-ийн 24-р хороо, Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэхээр болжээ.
Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу