Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр зарлаж, хуулийн хугацаанд ажлын 20 буюу түүнээс дээш хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар зарлаж, тендерийг нээлээ.
Тендерийг нийт 13 га талбайд хоёр багц дээр зохион байгуулсан. Нийт төсөвт өртөг 240 тэрбум төгрөг. Хоёр багц тус бүрт хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна.
May be an image of 1 person, television and text
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдана. Тодруулбал, 10 блок есөн давхар орон сууц, 8 блок таван давхар орон сууц барих юм. Түүнчлэн төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барихаар төлөвлөсөн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу