Прокурорын байгууллага есдүгээр сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Ийнхүү мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 537 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Иргэн Г.Х нь дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, улмаар өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хахууль өгчээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүлжүүлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу