“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер Б.Энхбаатар хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр Монголын хувцас загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж “Кадр” брэндийг үүсгэн байгуулсан юм. 

Түүнийг уран бүтээлчид, загварынхны дахин давтагдашгүй, өвөрмөц шийдэл, загвар, хийц бүхий хувцаснуудыг урладаг “оддын дизайнер” гэдгээр нь олон хүн мэдэх билээ. Мөн томоохон шоу, телевизийн нэвтрүүлгүүдтэй хамтран ажиллаж, салбартаа өөрийн гэсэн үнэт байр суурь эзэлсэн эрхэм байв. 

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу