Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан нисэх буудлыг өргөтгөх чиглэлд Японы тал үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Фүмио Кишида Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдэв.

Мөн Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа Япон Улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хойшлуулах шийдвэр гаргасныг Монгол Улс ойлгож, хүлээн авсанд талархал илэрхийллээ. 

Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар мөн ярилцав.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу