Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон.

Энэ дагуу УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа.

Иргэдийн зүгээс дараах асуудлуудыг голчлон хэлж байна. Тухайлбал,

-Ахмадуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжрууж, өрхийн эмнэлгүүдэд ахмад настанд чиглэсэн үйлчилгээтэй байлгах,

-Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүний нөөцийн дутагдалтай байгаа салбаруудад ажиллуулах,

-Тэтгэвэр тогтооход шударга бус байдлыг халах,

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс төрийн байгууллагуудын орох, гарах гарцыг сайжруулах,

-Төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгаж, яам болон агентлагуудаас гарч буй шийдвэр, цаг үеийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг санал хэллээ.

Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүргийг газар хэлтэс болон харьяа агентлагийн удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу