Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл – өнөөдөр 2024” судалгааны үр дүнгээс танилцууллаа.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2019 оноос хойш тогтмол буурсаар 106 болжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрлийн хувьд нийт мэдээллийн хэрэгслийн дийлэнх хувийг телевиз (42%) , харин хамгийн бага хувийг радио (14%) бүрдүүлж байна.

2023 оны байдлаар Орхон аймагт хамгийн олон уламжлалт мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэн бол Говьсүмбэр аймаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй гэж бүртгэгджээ.

Та хэвлэл мэдээллийн хамгийн сүүлийн үеийн статистик тоон мэдээллийг судалгааны тайлангаас авах боломжтой.

Дэлгэрэнгүйг 350002, 89896912 утаснаас лавлана уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу