Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан талаарх мэдээллийг авсан. Бусад хүмүүсийн тухайд мэдээлэл алга байна. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий субъект биш учраас энэ мэдээллийг прокурорын байгууллагаас зорьж авах хэрэгтэй. Одоо хэдүүлээ хуулийн байгууллагынхны ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Нийгэм шударга бус зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдэг олон нийтийн шахалт, шаардлагын хүрээнд хуулийн байгууллагуудын ажил эрчимжсэн. Мөрдөх байгууллага нь холбогдох хүмүүсээ шалгаж нуугдмал хөрөнгүүдийг ил болгож, хамаарал бүхий хүмүүсийг нь тогтоох ажил үргэлжилж байна гэж ойлгож байна. УИХ-ын 17 гишүүнээс гадна дахин нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийг шалгаж, хорьж, нуугдмал хөрөнгүүдийг битүүмжлэх ажил явж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

А.Номин-Эрдэнэ