Өнөөдөр /2024.09.25/ Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Хүүхэд, нийгэм хамгааллын ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг:

-Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар зохицуулсан. Энэхүү сум, хороонд ажиллах нийгмийн ажилтны орон тоог Монгол Улсын тогтоолоор батлахаар бэлтгэл ажил нь хангагдаад ажиллаж байна. 

Нөгөөтээгүүр 2018 оны хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор хүүхдийн эрхийн бодлогын жишиг баримт бичгийг баталж өгсөн. Энэхүү бодлого маань салбар болгон хүүхэд хамгааллын чиглэлээр өөрийнхөө салбарт нийцсэн хүүхэд хамгааллын бодлогыг батлах, үүнийгээ эцэг, эхийн зөвлөлөөрөө дамжуулан хэрэгжүүлэх баримт бичиг батлагдсан.

Тэгэхээр энэ хуульд байгууллага, ААН болгон хүүхэд хамгааллын бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т байгууллага ажилтныхаа ажлын цагийн уян хатан байдлыг бүрдүүлэх, гэр бүл хүүхдэдээ цаг зарцуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх гэсэн заалттай байгаа. 

Энэ хүрээнд байгууллага, ААН, хуулийн этгээд маань жил бүрийн цалингийн сангийн нэгээс доошгүй хувийг хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэхэд зарцуулахаар энэ хуульд тусгасан. 

Хүүхэд хамгааллын чиглэлээр сум, хороодод нийгмийн ажилтан ажиллах гэж байгаа учраас үйлчилгээ маань илүү өргөжиж байна. Салбарын сайд болгон хүүхэд хамгааллын чиглэлээр салбарынхаа хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр арга хэмжээндээ зарцуулах төсвөө жил бүрийнхээ төсөвт тусгахаар баталсан байгаа. Бусад тооцооллууд маань сангийн яам руу явсан. Тэр хүрээндээ төсөв батлагдана. 

Хүүхэд хамгааллыг төсвөө зарцуулахад хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив, аргачлал гэж батлагдсан байгаа. Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан тушаалын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулах мөнгөн дүнгээ зарцуулж байдаг. Тэгэхээр төсөв, мөнгө мэдээж шаардлагатай байгаа. Тэгэхээр 14 орчим тэрбум төгрөг маань мэдээж хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүнтэй, бүрэн зохицоор нь хүргэхэд хүрэлцээ төдийлөн хангалттай биш байна. Тиймээс цаашдаа нэмэх шаардлагатай гэж үзэж байна. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу