Есдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

 

9:00 цагт: УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
9:00-11:00 цагт: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл”-ийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байранд болно.
10:00 цагт: АНУ, Японы багш нар робот мэс заслын талаар сонирхолтой лекц Чингис зочид буудалд болно. Утас: 99015787
14:00 цагт: УИХ-аас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.
14:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын хэвлэлийн бага хурлыг “STEPPE ARENA” мөсөн ордонд зохион байгуулна. Утас: 91399149
15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.
-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” энэ сарын 29 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу