БНСУ энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл хууль бус оршин суугч гадаад иргэдэд сайн дураараа нутаг буцах хугацааг зарлаж, сайн дураараа буцсан тохиолдолд торгууль төлөхгүй гэж мэдэгдлээ.

Хөтөлбөрийн хүрээнд сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон хүртэлх торгуулиас чөлөөлөгдөж, эргэж хилээр орох эрхтэй болно.

Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй гэв.

Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан судалгаагаар Монгол улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч буй. Үүнд хууль бусаар оршин суугчдын тоо ч багтасан. Монголчууд хэрэв энэ хуульд хамрагдаж нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345 руу залгаж, 7 дугаараас зөвлөгөө авах боломжтой аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу