Энэ сарын 28-наас буюу ирэх бямба гарагаас цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, ЦУОШГ-аас энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол түр хойшлуулахыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу