2024 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. 
Есдүгээр сарын 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, цахилгааны шон дээр нойтон цас шавах, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Есдүгээр сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05, 06-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 10 дугаар сарын 01, 02-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 28, 29-нд нойтон цас, цас, 30-нд ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28,29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд хүйтэн, шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 10 дугаар сарын 01, 02-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу