АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт Украины ерөнхийлөгч Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч, уулзжээ.

Уулзалтын үеэр Украинд 7.9 тэрбум ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлж, тус улсын байлдааны талбарт үзүүлэх чадварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Байден Зеленскийд хандан  “Дайнд Орос дийлэхгүй. Украин ялна. Бид алхам тутамдаа таны талд зогсох болно” хэмээн хэлсэн байна.

Тусламжийн багцад алсын тусгалын пуужин, нэмэлт “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах батарей, системд зориулсан пуужингууд багтсан гэж Цагаан ордноос мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: France24.com

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу