Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2,500-3,000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1,000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрэх тооцоолол гарсан юм.

Тэгвэл энэ зардлыг  аравдугаар сарын 1-нээс эхлэн эцэг, эхээс нь гаргуулах талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн.

Тэрбээр “Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22,000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно.

Таны тушаасан 1,000 төгрөг хүүхдэд тань зориулагдана.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан” хэмээж байв.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу