“NHK” телевизийн суваг “Японы эрх баригч Либерал ардчилсан намын сонгуульд ялалт байгуулсан, шинэ Ерөнхий сайд Ишиба Шигеру аравдугаар сарын 9-ний Мягмар гарагт парламентын доод танхимыг тараах бодолтой байна” гэж мэдээлжээ.

Тус танхимыг тараасны дараа сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 15-нд эхэлж, ирэх аравдугаар сарын 27-нд сонгууль болох аж. Оны эцэс гэхэд Японд шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар, шинэ парламентын доод танхим байгуулагдах юм байна.

Ирэх долоо хоногийн Мягмар гарагт болох парламентын ээлжит бус хуралдаанаар депутатууд эрх баригч Либерал ардчилсан намын дарга Ишибаг тус улсын 102 дахь Ерөнхий сайдаар сонгох ажээ. Мөн өдөр тэрбээр Засгийн газраа эмхлэн байгуулж, Японы Эзэн хаан Нарухито Сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг батлах юм байна.

Эх сурвалж: NHK, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу